PRO машинтай уралдсан анхны тэмцээн, Bori найзыгаа ч юм юм үзүүлсэн сайхан тэмцээн болсон
Choco -г худалдаж авсан түүх: Шинэ машинаа хийх гээд 2021 өвлөөс эхэлж сэлбэг, тоног төхөөрөмжээ бэлдэж эхлэсэн. 96 Далайцэрэн найз маань хийж өгөх байлаа. Миний урд 57 Чинзо машин хийц нэлээн удаашралттай байлаа. 2022 Scorpion 4х4 -с өмнө Choco зарна гэснийг Чинзо найз маань надад ирж хэлээд. Бид 2 авах гээд очсон, тэр өдөр нь өөр хүн урьдчилгаагаа өгөөд авахаар болсон байв. Азаар Scorpion -ны дараа авсан хүн нь буцаалаа гэж сураг сонсоод шууд очиж авч билээ. Угаасаа л надад ирэх ёстой машин байсан байж.
Эхний STAGE I: Огцом эрэг гараад, сар руу ордог. Анхны гараан дээрээ 09 Цогоо ахтайгаа таарсан. Огцом эрэг дээр хэтрүүлж харайлгаад урд мостоо эвдээд эхлэсэн. Сарлуу хажуугаараа бүтэн ороод, гадас нь чирэгдээд Bori найзыгаа нэлээн сандаргаад авсан. Ямартай ч бартаагаа амжилттай дуусгасан. Bori найз маань их зүйл зааж, зөвлөж өгсөн. Би цаг хугацааг товчлоод байгаа юм шиг л санагдсан. Шинэ тамирчин байж будаа идээд, туршлагтай тамирчнаас зөвөлгөө аваад
STAGE II: Транблен дээрээс гараад, дов, урт устай шавар, үхлийн шавар гэсэн бартаанууд. Гараан дээр 79 Батбаатар ахтай таарлаа. Урд мостоо эвдсэн хүн Батбаатар ахыг түрүүлээд гар л гэлээ. Араас нь явж байтал урт устай шавар дотор Батбаатар ах суув, хажуугаар нь тойрч гараад явсаар байгаад гараад ирэв. Үүнд маш их урам авч билээ. Замд хажуугаас хүмүүс мостоо залга, мостоо залга гээл орилоод байсан. Залгах мосттой бол сайхан л байна гэмээр байлаа.
STAGE III: Усаар яваад, хад гараад, огцом өгсүүр, тамын тогоо зэрэг бартаанууд. Ус, хадаа гараад огцом асгаас руу урд мостгүй дайраад гарсан. Уруудаж орж ирэхдээ бетон мөргөөд урд дугуйгаа хагалсан. Бараг унахаа шахсан. Тамын 3-н тогооны доор очоод зогссон. Bori-г дээш, доош 3 гүйлгэсэн. Учир нь бетон мөргөхөд PTO -ны кардан мултарсан юм билээ. Түүнийгээ хийж барих гэж нэлээн юм болсон. PTO -өөр анх удаа тийм огцом өөд, дүүжлэгдэж гарч үзэх үнэхээр огцомдож байв. Би энд юу хийж яваан бол гэсэн бодол төрж байлаа. Өгсөж гараад, огцом уруудахдаа хагархай дугуйгаар жалганд орж машинаа унагаагаад авав. Миний талаар унасан, би газар. Bori гарч машинаа татаж босгов. Тэр хооронд нэлээн юм болсон, миний сүнс төөрсөн. 😁😁😁
STAGE IV: Хад, банн, дугуй г.м бартаанууд. Сүүлийн stage орохоос зүрхшээгээд эхлэв. Гарааны шүүгчээр Бодон Билгүүн зогсож байсан. Очоод хөгшөөн энэ хэр байна, би бараг болидиймуудаа гэсэн урдаас загнаж байна шүү. Чи юу яриад байгаа юм бэ ор л гэж байна. Буцаж ирээд би тэр огцом уруу орж чадахгүй юм байнаа. Болих уу гэсэн, Bori дээр нь гаргаад өг. Би уруудахад нь бариад бууя гэж миний нарыг гаргав. Би ч хад луу винчдэж гараад машинаасаа буугаад гүйв. Банн гарч ирээд, дугуйн дээр тэгнээд зогсож байхад нь машиндаа үсэрч орсон. Тэгээд PTO -ны кардан дахин мултарч унаад орохгүй Bori-г ч нэлээн зовоосондоо. Энэ удаагийн тэмцээн бүх юм шинэ байлаа. Маш их туршлага хуримтлуулсан тест байлаа. Сайн багштай, сайн машинтай алзахгүй биз дээ...