Улсын аварга шалгаруулах ЗЭРЛЭГ 4х4 тэмцээн амжилттай болж өнгөрлөө. 10 жил уралдсан замаа өөрчилж шинэ зам дээр уралдсан онцлогтой жил байлаа.
GPS System: нэвтэрснээс хойш 3 дахь тэмцээн зохион байгуулагдлаа. Өмнөх, өмнөх тэмцээнүүдийн алдааг сайжруулж маш сайн зохион байгуулалттай болсон гэж ойлгож байгаа.
GPS ашиглах, хяналт тавьсанаар дараах давуу талуудыг тамирчдад олгож байна
- Тамирчид замаа олохгүй төөрөх асуудал байхгүй болсон
- Бүх тамирчид нэг замаар уралдсанаар тамирчдын аюулгүй байдал, замгүй газраар явж байгаль орчин сүйтгэхээс сэргийлэх
- Зам, бартаа саад тойрох, товчлох боломжгүй болсон
NaviMarket Pro -г ашигласнаар тамирчид өөрийгөө хаана явааг, мөн замаас гарсан эсэхээ өөрөө хянах боломжтой болсон. Мөн тус GPS систем нь маш олон хиймэл дагуултай холбогдох чадвартай учраас алдаа гарах магадлал утасны хүчин чадаас хамаарч маш бага болсон мэт санагдсан. Зам зурахаас эхлээд бүх ажилд сэтгэлээрээ тусалсан Navi Market -ын хамт олонд баярлалаа.
Тэмцээний зам: Шинэ зам сонирхолтой байсан. CP1 хүртэл шавартай, цаашаа уулын замаар уралдсан, ховил ихтэй, унанги мод ихтэй, огцом өгсүүр, уруутай. Шинэ зам их юм битгий хүлээгээрэй гэж Тэргүүн хэлсэн, нээрээ л одоо сайлж, муулаад байх шаардлага байхгүй байх. Өмнөх замтай харьцуулахад бартаа 1/3 багцаа байсан болов уу. Дараа дараадаа эндээ зохион байгуулагдвал энэ жилийхээс харж байгаад нэмж хасаад сайхан болох нь дамжиггүй!
Тэмцээний зохион байгуулалт: Шинэ зам дээр зохион байгуулагдсан учраас аймаг, сум орон нутаг, иргэд, байгаль орчин гээд чамгүй олон зөвшөөрлүүд авах шаардлагатай болсон байх. Үүнээс болоод тэмцээн эхлэх хугацаа нэлээн оройтсон ч тэмцээний зохион байгуулалт сайн болсон гэж бодож байна. Өдрийн гараанд 20 тамирчин орж ирснээс 11 тамирчин дүрмийн дагуу хасагдсан. Хасагдсан тамирчдын цөөн хэсэг болон үзэгч, дэмжигчид бүх тамирчдыг шөнийн гараанд гаргачих, тэр хамаагүй гэж байгаа нь харамсалтай санагдаж байлаа. Өмнө жилээсээ сургамж аваагүй мэт санагдсан. Гэхдээ шүүгчид, зохион байгуулагчид гаргасан дүрмээ баримтлуулж чадсанд маш их баяртай байна. Мөн ихэнх тамирчид дүрмээрээ уралдах сонирхолтой болсон байгаа нь ирж яваа цаг мэт санагдсан. Үүнд маш их баяртай байна. CP3 ийн шүүгч шөнө очиход байхгүй, үзэгчид CP тамга дарж өгч байсан. Тэр том клуб төлөөлж ирээд маш хариуцлагагүй санагдсан. Зарим шүүгчид машин нь очих боломжгүй байхад алхаад CP-н дээрээ өдөр, шөнө зогсож байсанд маш их баярлалаа. Тэмцээн шударга зохион байгуулсан MOF холбоо, бүх шүүгч нартаа дахин дахин баярлалаа.
Шөнийн гараанд ороод ирэхэд зарим тамирчид орж ирсэн тамирчдын явсан замыг шалгаж байгаа нь их зүгээр санагдсан. Дараа нь ямар нэгэн хардалтад өртөөд байхгүй амар байсан шүү
Онцлох тамирчид:
White Falcon Team 600: ТЭРГҮҮН байр Зэрлэг 4х4 -т 2 алтан цомтой 2 дахь тамирчин болсон АВАРГА даа баяр хүргэе! Зэрлэгийн зам дээр түүнийг гүйцэхэд тун хэцүү. Хамгийн олон зэрлэгийн цомтой тамирчдын нэг. Энэ нь түүнийг бэлтгэл сайтай, няхуур, нямбай явдаг гэдгийг дахин дахин харуулж байна. Цаашдын уралдаанд нь амжилт хүсье!
Team 09: ГУТГААР байр өдрийн гараанд 2-р орж, шөнийн гараанд техникийн саатлаас болж 1 цаг гарангийн дараа гараанаас гарч 3-р байранд орсон. CP4-6 хүртэл ууланд хөгжим тоглосон сурагтай байсан. Машин портал тэнхлэгтэй, 1jz турбо мотортой team09 бол топ, том тамирчдын нэгээ. Цаашдын уралдаанд нь амжилт хүсье!
2-р байранд орсон нөхөр миа гар гэсэн, гэхдээ штурмэн сайтай гэсэн шүү онцолж бичмээргүй байнаа 😂😂😂
No comments:
Post a Comment