DORNOD CUP 2024 - тэмцээн амжилттай болж өнгөрлөө. Өмнө хожид байгаагүй нуурын тойрог замын шаврын уралдаан, өвөл, зун, өдөр шөнийн гараа, өнгөрсөн жилийн RFC болсон бүх бартаануудыг нэгтгэсэн тойрог замын уралдаан г.м маш сонирхолтой, тэсвэр тэвчээр, шандас шалгасан ярих юм ихтэй сайхан тэмцээн болж өнгөрлөө.
Эхний өдрийн бөөн гараа: Чойбалсан хотоос хойш 10км орчимд Цайдам нууран дээр эхний өдрийн тойрог замын шаврын уралдаан болсон. Нуурыг эргээр шахаж 3-н тойргийг 4-н цагийн дотор тойрох. Гаднын болон тамирчин хооронд ямар ч тусламж зөвшөөрөхгүй нь онцлогтой тэмцээн болсон. Бөөн гараа шаврын зах руу ороол бүх машинууд муурч эхэлсэн, явсаар явсаар сайхан тараад сууцгаасан. Суусан газраасаа хурдан хөдөлж чадаагүй тамирчид тэндээ 4 цаг үзмэр, ваар, барималчин болж үлдсэн. Үзэгчдийн урд тамираа тасартал гутлаа сугартал, анжсаа даахгүй болтлоо үзэцгээсэн. Шаварт хүрзэн анжис маш сайн авч байсан ч эргээд 2м гүнд зоогдсон анжсаа авна гэдэг маш хүндрэлтэй байсан, анжсаа авч чадахгүй тэмцээнээ өндөрлүүлсэн маш олон тамирчин байгаа. Шавар нь эргээсээ холдох тусам зөөлөрч, илүү гүн сууж байсан, эрэглүүгээ шахаж явсан тамирчид илүү хол замыг туулж чадсан. Энэ хүнд замд замаа 2 тойрсон #team07 замаа 1 бүтэн тойрсон #team93 #team90 #team609 #team70 та бүгд шилдэг нь байсан. Бүх багуудад баяр хүргэе!
Тэмцээний 2 дахь өдөр: Winter is coming! Өглөө босоход нэвсийтэл цас орсон байлаа. Цаг агаарын онц үзэгдэл болж орон нутаг зам хаагдсан. Цаг агаарын нөхцөл байдлаас тэмцээнийг нэг өдрөөр хойшлуулах шийдвэр зохион байгуулагч нар гаргасан. Энэ цагийг ашиглаж тамирчид машиндаа сервис хийх, угааж цэвэрлэх зэрэг ажлууд хийж маргаашийн тэмцээндээ бэлдэцгээсэн.
Оройн зоог: Тэмцээнд оролцож байгаа бүх тамирчдыг Дорнод Турбо Авто Сервис -ын хамт олон шинээр баригдсан сервис дээрээ урьд сервисээ танилцуулан оройн хоол идсэн. Турбо Авто Сервис-ын хамт олонд өндрөөс өндөр амжилт хүсье! Мөн нийт тамирчдынхаа өмнөөс баярласан талархсанаа илэрхийлье.
Тэмцээний хоёр дахь хэсэг: Өнгөрсөн жилийн RFC болсон газраа бүх stage -үүдээ оруулан 2/2-р нь гаргаж тойрог замын уралдаан хийсэн. Гарааны дарааллыг сугалаа сугалж шийдсэн. Тэмцээний зам нь:
- Устай, шаврын хэсэг
- Дугуйтай хөндлөн канал
- Огцом өгсүүр эрэг, уруу
- Шавартай канал
- Дахин огцом өгсүүр эрэг
- Шатарын хөлөг
- Хөндлөн канал
- Устай хэсэг
Тус бартаануудыг 30 мин туулах даалгавартай тэмцээн эхэлсэн. Эхний гараанд тэмцээний замаа бүрэн дуусгасан 10-н тамирчныг финалын гараанд гаргасан. Финалын гарааг мөн адил тамирчдын саналаар сугалаа сугалж гарааг тодорхойлсон. 2 дахь өдрийн гараанд #team11 маш сайн цаг үзүүлж бусад тамирчдаа тэргүүлж чадсан.
Тэмцээний дүн: Хоёр өдрийн тэмцээний нийлбэр оноогоор тэмцээний ялагч тодорсон. ДБЗАСХ нь 2 өөр төрлийн тэмцээнийг нэг болгож, маш ухаалгаар дүгнэж, оноожуулж чадсан. Мөн MOF-с төлөөлөл болж очсон ТЗД Далайцэрэн маш хариуцлагтай 2 өдөр тэмцээндээ анхаарч, тусалж, зөвлөж харагдсан.
ТАЛАРХАЛ: Тамирчид хүлээж авахаас эхлээд амралтын газрыг бүтэн 2 өдрөөр нь түрээсэлж бидний тав тухтай байлгахад санаа тавьж, орой болгон хорхог, боодог хийж өгч байсан. Тэмцээний зам сонирхолтой, шандас сорьсон байлгахыг хичээсэн, цом медалаа сэтгэл гарган Улаанбаатар хотод захиалгаар хийлгэж, үзэгч тамирчдаа хүндэлж том тайз засаж, мөн шагналын санг бэлэн мөнгө нэмэх нь эрхийн бичгээр байлж, хамгийн гол нь тэмцээнээ шударга, тамирчдын хөдөлмөрийг үнэгүйдүүлэхгүй байлгахад маш их анхаарч ажилласан Оргил тэргүүтэй ДОРНОД БАРТААТ ЗАМ АВТО СПОРТЫН ХОЛБОО-ны нийт гишүүдэд маш их баярлалаа. Маш их сэтгэл, хүч гаргаж тэмцээнээ зохион байгуулсан байсан шүү!
Мөн тэмцээн зохион байгуулагч нарын хамаарал бүхий тамирчид эрхэлж, давуу эрх авдаггүйг бусад клуб, тэмцээн зохион байгуулагч нарт үлгэр жишээ харуулж чадсан #team68 гаднын тусламж авч DNF #team50 -д эр зориг шагнал өгвөл өгчихөөр байсан, мөн хасагдаж харагдсан.
Эхний өдрийн шавар дээр маргааш нь тэмцээнтэй байж SOS хийж бүх машинуудыг гаргахад тусалсан #team36 Соронзон багт баярлалаа.
Тэмцээний ерөнхий sponser: Nomt Engineering Team, YATO Mongolia хамт олондоо баярлалаа
DONATION: Тэмцээн бүрийг сэтгэл, зардал гарган #live хийн олон түмэнд түгээн тайлбарладаг Mongolian Pajero Club тэргүүн Болор найздаа баярлалаа. Нэг тэмцээнийг бүтэн дроноор live хийхэд 10ш батериа хэрэг болж байгаа, мөн сая live хийж байгаад дроноо унагааж, мөн машин дээрээсээ starlink -ээ хийсгэсэн асуудлууд гарсан. Нийт тамирчид нэгдсэн donation аян зохион байгуулж Болордоо тусалж байна. Та ч гэсэн live үздэг бол түүнд donation илгээнэ гэж найдаж байна. Хаанбанк 5031573344 Болортуяа
No comments:
Post a Comment