- Тамирчид замаа олохгүй төөрөх асуудал байхгүй болсон
- Бүх тамирчид нэг замаар уралдсанаар тамирчдын аюулгүй байдал, замгүй газраар явж байгаль орчин сүйтгэхээс сэргийлэх
- Зам, бартаа саад тойрох, товчлох боломжгүй болсон
Thursday, August 29, 2024
Зэрлэг 4x4 RFC Mongolia 2024
Monday, August 5, 2024
ГАЧУУРТ CUP-2024
Энэ удаад наадам, амралт гээд #choco-г бэлдэх зав гараагүй учир үзэгч хийлээ. Бараг уралдахаас үзэгч хийсэн нь илүү сонирхолтой санагдав 😁😁😁 Энэ сэдвээр тусад нь жоохон юм бичнээ...
Гурав дахь жилдээ зохиогдож байгаа Гачуурт CUP -тэмцээнийг анх удаа үзэж сонирхлоо. Өөрийн гэсэн онцлогтой сайхан тэмцээн болж өнгөрлөө. Онцлог нь: зам нь ус, шавар ихтэй, огцом өндөр хад руу авируулдаг, буулгадаг мөн шагналын сан нь бэлэн мөнгөөр өгдөг нь онцлог байлаа. Замын бартаа бол ярих юмгүй сайхан байсан, тамирчид, машинууд хувийн бэлтгэл өдрөөс өдөрт сайжирч байгаа нь бидэнд мэдрэгдэж байгаа. TR3, TR2 ангиллын хоёр АВАРГА -л замаа дуусгаж бусдыгаа манлайлж чадсан.
Тэмцээнд оролцсон дараах тамирчдыг онцолж бичмээр санагдлаа:
Team 90 - Бодон: Миний хувьд Билгүүнийг олон жилийн өмнөөс танина, анх танилцахад ямар хүн байсан яг л тэр зангаараа. Сонирхогчийн ангиллаас Wrangler - бэлдэж эхэлснээс хойш олон ч машин бэлдэж, олон ч тэмцээнд оролцсон туршлагатай тамирчин. Өнгөрсөн жил 05 -ын штурменээр Зэрлэгт явж штурменүүдэд шинэ техник зааж өгсөн гэж байгаа. Бодон 55 - нь нэг л болж өгөхгүй хэдэн жил өнгөрсөн. Найзыгаа уйгагүй, шантрахгүй, Бодон 90-г дахин хийж, топ тамирчид орсон, маш хүнд замтай тэмцээнд илт илүүрхэж түрүүлсэнд маш их баяртай байна. Team 90-н Билгүүн, Түмээ, Сайхнаа нартаа цаашдын уралдаан тэмцээнд нь өндрөөс өндөр амжилт хүсье!
Team 81 - Балто: Өмнөх тэмцээнд машиндаа хүнд гэмтэл авч тэмцээнийг орхисон ч маш хурдан машинаа засан Гачуурт CUP -д эргэн ирэлт хийж чадлаа. Маргаангүй тэмцээний өнгийг тодорхойлдог ТОП тамирчдын дунд хаалгыг нь цөм цохин орж ирж байгаа тамирчин. Түүнд бууж өгдөггүй, нэг талаас харвал мангардуу ч юм шиг зан байдаг. Миний хувьд хэзээ ч тийм үйлдэл хийхээргүй. Гэхдээ саяны тэмцээнд хараад сууж байхад үнэхээр л тэр байх ёстой байраа нэр төртэй авч дахин өөрийгөө баталж харууллаа. Хүндлэх сэтгэл төрж байсан юуг нь нуухав. Найздаа цаашдын уралдаан тэмцээнд нь өндрөөс өндөр амжилт хүсье!
DORNOD CUP 2024
DORNOD CUP 2024 - тэмцээн амжилттай болж өнгөрлөө. Өмнө хожид байгаагүй нуурын тойрог замын шаврын уралдаан, өвөл, зун, өдөр шөнийн гараа,...
-
Улсын аварга шалгаруулах ЗЭРЛЭГ 4х4 тэмцээн амжилттай болж өнгөрлөө. 10 жил уралдсан замаа өөрчилж шинэ зам дээр уралдсан онцлогтой жил байл...
-
DORNOD CUP 2024 - тэмцээн амжилттай болж өнгөрлөө. Өмнө хожид байгаагүй нуурын тойрог замын шаврын уралдаан, өвөл, зун, өдөр шөнийн гараа,...
-
Энэ удаад наадам, амралт гээд #choco-г бэлдэх зав гараагүй учир үзэгч хийлээ. Бараг уралдахаас үзэгч хийсэн нь илүү сонирхолтой санагдав 😁...