
ОРОС улсын бартаат замын холбоо нь RFC холбоонд 2013 онд ах элсэж орсон. Жил бүр Орос улсад RFC -ын 25 тэмцээн хот, мужуудаар болдог. Үүнээс ОЛОН УЛСЫН чанартай 4-н тэмцээн болдог. GS буюу Global Series уралдаануудын товч танилцуулга доороос харна уу.
- RFC GS Кавказ 2025.05.14-18: Улаанбаатараас 6400км зайтай, Кавказад очиж уралдвал Европын орнуудаар аялах боломжтой. Кавказад Nazar Proto Sport 4x4 гражаас бидний мэдэх Дикий тэй ижилхэн 3, 4 уралдааны машинтай баг тамирчид байдаг. Кавказад Оросын аваргууд очиж уралддаг team101, team104, team105 г.м. Тус тэмцээн нь 7 хоног үргэлжилдэг, замын нөхцөл маш хүнд гэдгээрээ алдартай.
- RFC GS Урал 2025.06.11-15: Улаанбаатараас 4500км зайтай, нутгийн тамирчдаас гадна Кавказаас тамирчид ирж оролцдог. Дэлгэрэнгүй нарийн мэдээлэл байхгүй ч бичлэг зураг үзэж байхад Truck ангилалтай юм шиг байсан.
- RFC GS Байкал 2025.06.27-29: Улаанбаатараас 900км зайтай. 2024 оноос эхэлж RFC Байкал ОУ -ын чанартай болсон. Монгол баг тамирчид очиж уралдахад хамгийн тохиромжтой тэмцээн юм. Манай улсаас 2021 оноос очиж уралдаж эхэлсэн. Эхний 2 жил маш олон тамирчид очиж уралдсан. Сүүлийн 2 жил Монголоос 4, 5 баг, тамирчид очиж уралдаж байгаа. Тэмцээн 3-н өдөр болдог. Нийт 14-21 стаж дээр тэмцээн зохион байгуулагддаг. Маш сонирхолтой замтай, өрсөлдөөнтэй тэмцээн болдог.
- RFC GS Тропой Тигра 2025.08.14-17: Улаанбаатараас 4000км зайтай. Орос улсын аварга шалгаруулах тэмцээн болдог. Олон хот, мужаас тамирчид оролцдог. Сахалин нь дэлхийн аварга team150 амьдардаг хот. Мөн дэлхийн аварга team104, team105 -хан холгүй байдаг гэж сонсож байсан. Орос улсын RFC Холбооны тэргүүн RFC Grand Final 2024 дээр нийт Монгол тамирчдын Сахалинд ирж уралдахыг урьж байсан. Учир нь Орос улс Сахалинд дэлхийн аваргаас дутахааргүй том тэмцээн хийхээр төлөвлөж байгаа гэж байсан. 2023 онд манай улсын team07 очиж уралдаж 7-р байранд орж байсан.








