Дэлхийн хошой АВАРГА СМ Г.Цэнгэлхүү талаар онцолж бичмээр санагдлаа. RFC27 түүний энэ хэр баргийн аавын хүүд олдоод байхгүй энэ АМЖИЛТ амар, хялбар олдоогүйг өөрийн мэдэрсэн мэдрэмжээ энд хуваалцъя

Team117 багын жолооч Ah Joo RFC уралдаанд 27 дахь жилдээ уралдаж байгаа хашир туршлагатай тамирчин. 27 жил уралдахдаа 10 удаа түрүү авч байсан дархан аварга. Гэхдээ 2023 онд тэрээр Цэнгэлхүүг уралдаагүй жил АВАРГА -аа хамгаалж чадаагүй. Хашир аварга энэ жил нэгийг бодож хоёрыг тунгааж Малайз улсад бол легонир тамирчин Цэнгэлхүүг урьсан байх. 2024 онд team117 шинээр хийсэн машинаараа нэг ч удаа уралдаан ороогүй, тэмцээний өмнөх өдөр ч машиндаа сервисээ хийсээр л байсан. Цэнгэлхүү тэмцээн болохоос цөөхөн хэдэн хоногийн өмнө ирж багтаа сервис үйлчилгээнд тусалсан. Ah Joo хувьд өөрөө машинаа хийдэг. Жил болгон уралдахдаа шинэ машинаар уралддаг тамирчин. Түүний өмнөх хийсэн машин нь 107 дугаартай уралдаж байсан. Ah Joo техникийн хөгжлөөс хоцрохгүй, Аварга -аа хамгаалах гэж жил бүр машинаа шинэчилж шинээр хийдэг байх. Машины хийц харахад бүх зүйл дээр анхаарч, нарийн тооцож хийсэн, маш нямбай хүн шиг санагдсан.
Team117 машины хувьд: Цэнгэлхүү шинэ машиндаа сууж үзээд boost мэдрэхэд өмнө нь ийм машинд сууж үзээгүй гэж ярьж байсан.
- 2JZ, турбо мотортой, aftermarket computer tuning тэй
- 39" CST Bead lock систем
- Хойноо автомат залагч гидр систем, хойд дугуй тормоз системтэй
- Уралдааны машинд байж болох бусад бүх тоногтой
- R2 ангилалд уралддаг машин
Тэмцээний эхнээс шинэ машин нэлээн асуудал дагуулсан. Эхний өдрүүд машин асахаа байх, PTO дамар эвдрэх эвдрэлүүд гараад байсан. Тэмцээний сүүл дээ машин жигдэрч бүрэн хүчээ гаргаж эхэлсэн гэж ойлгосон.

Тэмцээний зам эхний өдөрүүд боломжийн хөнгөн байсан боловч тэмцээний дундаас хүндэрч эхлэсэн. Тэмцээний зохион байгуулалт, замын талаар тусдаа нэг сэдэв болгож оруулах сонирхолтой байгаа. Үүнийг дараа нь бичнээ
СМ Г.Цэнгэхүү маань эхний захисан онгоцны билет нь транзит нислэг нь боломжгүй болж таараад, тулгаж үнэтэй билет дахин 2 талдаа авч ниссэн. Мөн тэмцээн тулгаж очоод цаг агаар, орчинд дасах хугацаа маш бага байсан. 10 өдөр өдөр бүр 4-6 stage завсаргүй уралдаж байсан. Хамгийн гол нь жолооч, штүрмэн дохионы хэлээр ярилцдаг, ойлголцдог хамгийн хэцүү санагдсан.

Эхний өдрүүд техникийн асуудлаас болж нэлээн оноо алдсан мэдээж багт нерв, тийрээ бүх зүйл байсан байх. Тэр бүгдийг зохицуулж хүний нутагт ганцаараа даван гарч чадсан. Энд Монгол хүний дасан зохицох чадвар, Цэнгэлхүүгийн маань ажил мэргэжил байнгын бэлтгэлтэй байдал л түүнийг ийм амжилтад хүрэхэд нөлөөлсөн байх. Тэрнээс гадна Цэнгэлхүү өөрөө их хариуцлагатай, хувийн амбиц байхгүй, юу хийх ёстойгоо сэтгэл гаргаж хийдэг хүн шиг санагдсан. Уралдаж байхад нь миний хувьд болон цуг үзэж байсан тамирчид бүгд түүнд садаа болохгүй, багт нь буруу ойлголт төрүүлэхгүйн тулд аль болох завтай үед нь уулзах. Цагийг нь их үрэхгүйг хичээж байсан. Цэнгэлхүүгийн хамгийн хэцүү даваа бидний зэрлэгээс хэд дахин хүнд бартаатай ширэнгэд 14км -ыг 20 цаг туулсан өмнө түүхэндээ байгаагүй хамгийн хүнд twilight zone байсан гэж бодож байна. Тэр ширэнгэд үхлийн аюултай маш олон төрлийн шавж, амьтад байгаа, энэ бүгдийг тэсэж тэвчиж АВАРГА хэмээх амжилтын гаргаж чадсан түүнээр бахархахгүй байхын арга байхгүй. Зүгээр нэг очоод хэн хүссэн хүн нь авчдаг эд биш байна гэдгийг биеэрээ мэдэрсэн хүний хувьд ойлгох байх.

Цэнгэлхүүдээ цаашдын ажил амьдрал, уралдаан тэмцээнд нь өндрөөс өндөр амжилт хүсье! Миний хувьд чамаар үргэлж бахархаж, хүндэлж явах болноо. 2025 онд шинэ ЦОЛ ЗЭРГИЙН журамаар маргаангүй манай төрөлд анхны ОУХСМ төрөх нь дамжиггүй бизээ!!!
RFC Холбоонд дэлхийн хошой аварга түүнийг манай төрлийн дэлхийн шилдэгүүд мэднээ!