GLADIATORG 111 баг 2019 он хүртэл та бидний мэдэх DICTATOR нэртэй байсан. Жолооч Хүрэлчулуун 2019 оны ярилцлага дээр 6 жил уралдаж байна гэж байсан. Тэгэхээр 2013 оноос эхлэн энэ спортод орсон гэж ойлгосон. Багийн гишүүд 2018 онд RFC Grand Final -ыг очиж үзэн туршлага судалж 2019 онд GLADIATORG нэртэй машинаа хийж эхэлсэн байдаг.

2019 онд хийсэн машин гэхэд өнөөдөр буюу 2025 онд хийж байгаа машинуудтай үзүүлэлт адилхан байгаа нь гайхалтай!
Техникийн үзүүлэлт 2019 он:
- Бүхээг (Jimny Santana)
- Рам (Jimny Santana)
- Хөдөлгүүр (3S-GTE) 2000cc Turbo Intercooler
- Хурдны хайрцаг (Land Cruiser-70 series)
- Тэнхлэг (Land Cruiser-80 series)
- Урд хойд тэнхлэг, таван бул, хагас гол, хацар, зүрх араа (Nitro Gear)
- Редуктор (Nitro Gear 5.29)
- Дугуй (Maxxis M90/60, 38 inch)
- Обуд (Bradley Engineering)
- Winch (Comeup 12000LB, Pto)
- Winch олс (Synthetic)
- Амортизатор (XTR)
- Жолоодлогын систем (PSC)
- Суудлын даруулга бүс (TAKATA 4 цэг)

Жолооч: Спортын Мастер Хүрэлчулуун -нь оффроадад уралдахаас гадна RC тэмцээн уралдаанд орж, зохион байгуулдаг байсан гэж сонсож байсан. RC нь яг л бодит машин шиг бүх зүйл нь тооцоололтой байдаг учир жолоодох скилл, ур чадварыг тэндээс олж авсан байх. СМ Хүрэлчулуун нь тухайн үедээ бол скилл, ур чадвар бол үнэхээр сайн байсан гэж зарим тамирчид ярьдаг.
Миний хувьд 2018-2019 оны үед Даваатын давааны цаана найзын машин голд сууж, ганцаараа татаж гаргаж чадахгүй байхад СМ Хүрэлчулуунтай тааралдаж бидэнд тусалж байсан. Тухайн үед би ч сайн танихгүй манай найз Хүрэлчулуун аварга байна гэж байсан, би ч дуу цөөтэй, төлөв даруу мундаг хүн байна гэж тухайн үедээ бодож байсан. Миний хувьд одоо ч танилцаж амжаагүй, үүнээс цааш сайн мэдэхгүй.
2021 оны RFC Baikal -д оролцоод зодог тайлсан. Уралдахаа болиод бараг 4 жил, мөн дээр нь ковид 3-н жил нэмэхэд одоо оноогоор бүх цаг үеийн эхний 3-т жагсаж байна гэдэг СМ Хүрэлцулууныг хэр чансаатай тамирчин байсан гэдгийг ойлгох байхаа.
Штүрмэн: Спортын Мастер Цэнгэлхүүгийн талаар өмнө бичиж байсан учир нуршаад яахав гээд орхилоо.

GLADIATORG 111 - баг жинхэнэ мэргэжлийн баг, одоогоос 5-6 жилийн өмнө гэхэд
Багийн бүтэц:
- Багийн ахлагч: Гала
- Жолооч: Хүрэлчулуун
- Чиглүүлэгч: Цэнгэлхүү
- Механикч: Бөхсайхан
- Цахилгаанчин: Билэгсайхан
- Медиа: Бат-Оргил Цогтсайхан
- Спонсор: Skewers, Discovery AYLAL
2025 он гэхэд одоо ч тийм мэргэжлийн, бүрэлдэхүүнтэй баг бараг байхгүй гээд хэлчихэд болох байх. Мөн дээрээс нь нэмээд Gladiator 4x4 Team Mongolia нэртэй 10к дагагчтай фэйж хуудастай, машин нь нэртэй, логотой, өөрийг гэсэн өнгө төрх, имижтэй г.м дурдаад байвал маш олон зүйл байна. GLADIATORG 111 цаг үеэсээ 5 жил, магадгүй 10 жилээр урд явсан баг байжээ! Магадгүй өнөөдөр хүртэл уралдсан бол амжилт, оффроадын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан мундаг багуудын нэг хэвээр байх байсан гэдэгт эргэлзэхгүй байна!
Дэлхийд өрсөлдөхөөр бүтээв. /Gladiator 111 Team Mongolia/

No comments:
Post a Comment