Friday, January 3, 2025

Volvo C303 portal axles

Оффроад төлөлд C303 -ны портал тэнхлэг маш алдартай. Дэлхийн шилдгүүд C303 -ын сайжруулсан тэнхлэгийг их ашигладаг. Эхний ээлжид Volvo C303 -ын талаар товчхон мэдээлэл хүргэе!

Volvo C303 -нь 1974-1984 оны хооронд үйлдвэрлэгдсэн. Volvo B30 3000сс хөдөлгүүр, 125hp, 224Nm мушгих хүч, дээд хурд нь 100км/ц, нийт жин нь 2400кг


Цэргийн зориулалтаар Malaysia, Estonia, Latvia, Sweden ... г.м улс орнууд ашиглаж байсан. Эндээс харахад аль орны тамирчид C303 -ны тэнхлэг их ашиглаж байгааг харж болохоор байна. Сая Малайз улсад C303 тэнхлэг зарж байгаа нэг грашаар орсон. Оригинал шинэ C303 портал тэнхлэг 8.000$ үнэтэй байсан. Манайд ирэхэд тээвэр татвар нэмэгдэнэ. Уралдаанд сайжруулсан эд ангиуд суурилуулах шаардлагатай. Малайзаас өөрсдийн сайжруулдаг эд ангийг суурилуулж явуулах боломжтой гэж байсан.

Volvo C303 тэнхлэг үзүүлэлт

  • Портал 2.06 харьцаатай
  • Хацар зүрх 32/11 буюу 2.9 харьцаатай
  • Нийт дугуйн дээр ирэх харьцаа 5.99
  • Урд тэнхлэг жин 160кг
  • Хойд тэнхлэг жин 140кг


Литва улсад C303 ийг бүтэн сайжруулалт хийж, нэг үгээр хэлбэл үйлдвэрлэж. Урд тэнхлэгийг 110к, хойд тэнхлэгийг 90кг болгож хөнгөрүүлж байна. Хөнгөн болохоос гадна даац авах чадвар хэд дахин нэмэгдэж байгаа байх, дээд зургаас хараарай.

Тоноглол хийдэг, зардаг дэлгүүрүүд:
Төгс тоноглосон C303, Европын мангасууд

Вьетнамын Redline 108 тэнхлэг тоноглолоо маш удаан хүлээсний эцэст авсан гэж байсан. Тэмцээн дээр 108 -ын урд таван булны сэтгэ хагарч засвар хийж байсан. Таван бул нь heavy duty байсан.

Европын энэ мангасуудыг мэдэхгүй ч Малайзад уралдаж байгаа тамирчид өдрийн stage ээ дуусгаал тэнхлэгээ задалж харагдсан. Volvo C303 миний бодлоор тултал тоноглохгүй бол эмзэг талдаа тэнхлэг шиг санагдсан. Урдаас ирж байгаа C303 ийг дуураалгаж хийсэн тэнхлэгүүд хэр чанартай, хэр болсныг бид ирэх жилийн тэмцээнүүдээс харах байх.



No comments:

Post a Comment

RFC Russia - R1, R2, R3 ангилал ерөнхий онцлого

RFC RUSSIA- тэмцээн 4-н ангилалтай байдаг. R4 ангилал нь винчгүй таг сток машинууд уралдаад байдаг. R3 ангилал нь винчтэй, бага зэргийн сай...