Бид RFC27 буюу RFC Grand Final 2024 -ыг 2024.11.29-12.04 хооронд үзсэн. Эхний удаад цаашид тэмцээн очиж үзэх сонирхолтой байгаа тамирчид, үзэгчдэд зориулаад яаж явах, ойролцоогоор хэдэн төгрөгийн зардалтай тэмцээн үзэж болох талаар бичихээр шийдлээ.
Тэмцээний үндсэн зардал: 5-6 хүний бүрэлдэхүүнтэй 10 хоног явсан үед
- Онгоцны ТИЗ нэг талдаа 1.050.000₮ орчим, энэ нь Улаанбаатар - Бээжин - Куала Лумпур, Улаанбаатар - Сөүл - Куала ялгаагүй ойролцоо. Хямд пилет нь Сөүл дээр заавал хилээр гарах шаардлагтай гээд байдаг юм билээ. ВИЗ тэй орноор дамжих бол нислэгээ захиалахдаа Транзит нислэг зөвшөөрч байгаа эсхийг сайтар лавлахгүй бол сая манайхан бүгд баларсан. Малайзруу транзит нислэг бол AirAsia -г бол сонгоод дэмий юм байна лээ. Заа нислэг 2 талдаа - 2.100.000₮
- Буудал Куала Лумпур төвд 2 хүний орхой буудал 2 хоноход нэг хүнээс 200.000₮ орчим гарсан. Өдрийн 100.000₮ хотын төвд. Тэмцээн болох газартай ойрхон гээст хаус, апартмент бол нэг хүний өдрийн ойролцоогоор 40.000₮ орчим. Буудалд 2 хоног, гэст хауст 6 хоног гэхээр буудлын зардал - 440.000₮
- Машин түрээс өдрийн 250.000₮ орчим. 6 хоног 6 хүн гэхээр нэг хүнээс автомашин түрээсийн зардал ойролцоогоор 250.000₮ Бензины үнэ хямд учир бензинд нэг хүн дунджаар 30.000₮ зарцуулна. Жолооны ОУ үнэмлэх Монгол улсаас авхад Малайз гэж байдаггүй юм байна лээ. Гэхдээ цагдаа зогсоож шалгасан тохиолдол байхгүй, зарим хүсүүс ОУ үнэмлэхгүй машинаа бариад байсан. Юмыг яаж мэдхэв ОУ үнэмлэх аваад явсан дээр.
- Хоолны зардал ерөнхийдөө Монголтой ойролцоо. Гудамжинд тахиа, будаа идээд ойролцоогоор ус ундаатай нэг хоол идхэд 30ват буюу 25.000₮ орчим. Өдөрт 2-3 хоол идээд явхад 600.000₮ хоолонд зарцуулна
- Тэмцээн үзхэд 1 өдрийн 100ват буюу 80.000₮. 6 өдөр тэмцээн үзсэн 480.000₮ орчим ТАХ. Нэмээд 100ват буюу 80.000₮ төлхөд ууланд нийтийн хоолноос идээд явж болно. Бид хоолоо цайны газаруудаас идээд явсан учир ийм зардал гараагүй. RFC Grand Final бол үзэгчдийг бол тийм ч их ав хэлэлцдэггүй санагдсан. Замруу оруулахгүй, Stage үүд нь хол, байнга бороо ордог. Олон хоног бол үзэх шаардлаггүй санагдсан.
За ингээд нийт үзэх үндсэн зардал 3.900.000₮ орчим болно. Энэ нь хувь хүний өөрийн хувийн хэрэглээний зардал ороогүй болно.
Тэмцээн дээр мерчинтайз буюу малгай, подвалк, цамц нтр 1ш 120ват буюу 100.000₮ орчим үнэтэй байсан.


No comments:
Post a Comment