Friday, December 27, 2024

Winch олсны материал HMPE, UHMWPE (Dyneema/Spectra)


За энэ удаад винч олсны материалын талаар багахан өөрийнхөө мэдэж, судалсны хүрээнд бичихээр шийдлээ. Хүмүүс тэр олс, энэ олс сайн гэж янз бүрээр ярьдаг. 



Хуванцар материал буюу синтетик олс нь дотороо HMPE, UHMWPE гэж үндсэн 2 ангилал байна. UHMWPE (ultra high molecular weight polyethylene) материал нь брэндээс хамаарч Dyneema/Spectra нэрлэгддэг. Dyneema/Spectra -ын UHMWPE -нь үндсэн орц нь гэж ойлгосон. Бид нарын түвшинд бол ижил гээд ойлгочиход болохоор юм байна лээ.

HMPE vs UHMWPE аль нь илүү вэ?
UHMWPE нь HMPE материалаас даац авах чадвараар 30% орчим аар илүү. 



Steel vs UHMWPE аль нь илүү вэ?
Тростой харьцуулахад UHMWPE мөн адил даац авах чадвараар 30% орчим аар илүү. 


UHMWPE vs Dyneema vs Spectra аль нь илүү вэ? Ингэж хайгаад тодорхой зүйл олж чадаагүй. Ихэнх газар энэ бол ижил, төсөөтэй зүйл юм гэсэн байсан. Dyneema брэнд нь UHMWPE дээр нэмэлтээр доорх зураг дээр шиг сүлжээст ордог орц гэж ойлгосон. Зарим газар бол хамгийн сайн даац авдаг нь Spectra гэж бичсэн байсан.


Малайзруу уралдаанд зориулж олс нийлүүлдэг Хятадад байдаг дэлгүүрээс танайд Dyneema байгаа юу гэж асуусан. Дэлгүүрийн худалдагч Dyneema маш үнэтэй материал 1кг - 1000RMB гэдэг. Манай дэлгүүрт байхгүй гэсэн. Dyneema орцтой олс UHMWPE -с нэлээн үнэтэй болдог гэж ойлгосон. Мөн сая Малайзад тэмцээн үзэж байхдаа дандаа дэлхийн брэндүүдээр тоноглосон машинуудын эздээс чи ямар олс ашиглаж байна гэсэн хуванцар гэж хариулсан. За ингээд ерөнхийдөө UHMWPE материалаар хийсэн олс байхад болох юм байна гэж бодсон.

UHMWPE олсны үндсэн зориулалт нь усан онгоц, далайн тээвэрт ашигладаг. Материал нь хөнгөн, даац сайтай, бат бөх, элэгдэл багатай, мөн усанд нордоггүй, хөвдөг гэсэн давуу талтай. Ер нь энэ материалаар дэлхий дээр ханзаацнаас ахуулаад маш олон төрлийн бүтээгдэхүүн хийдэг

UHMWPE шинж чанар
  • Тасрах үеийн суналт 3.5%
  • Хайлах үеийн темп 145С
  • Ажиллах темп -150C ~ +70C
  • Элэгдэл маш сайн тэсвэртэй
  • Хэт ягаан туяа, хими бодис тэсвэр сайтай
  • Усанд норж хүндэрдэггүй
Бид нийтлэг цахилгаан winch -д 14mm, PTO-д 16mm тэй олс ашигладаг. UHMWPE нь 14mm тэй нь 14.6тн, 16mm тэй нь 18тн даацтай байдаг. Dyneema/Spectra нь үүнээс 30 орчим хувиар илүү даац авдаг гэж бичсэн байсан. Жишээ нь 16mm олс 23тн даацтай.

UHMWPE Хадгалах зааварчилгаа: Олсны чанар хадгалалтаас маш их шалтгаалдаг
  • Цэвэр, хуурай орчинд хадгалах
  • Нарны шууд тусгалд хадгалж болохгүй
  • Хэт халуунд чанараа алддаг тул +40С доош темпратурт хадгалах
  • Агааржуулагчтай газар хадгалах, ингэхдээ тавиур дээр байрлуулах. Төмөр эсвэл бетон дээр байж болохгүй
  • Олсыг хүчил, шүлтээс хол байлгах
Гадуураа бүрээстэй олс хааяа нэг ашигладаг, ихэнх тохиолдолд хадгалдаг хүмүүст тохиромжтой санагдсан. Уралдаанд ашиглахаар нэг бүрээс нь гэмтэхээр шамраад татаж болохгүй болдог юм байна лээ. Бас завсраар нь ус, шавар ороод угааж цэвэрлэж болохгүй.

USA, Euro дэлгүүрт Dyneema/Spectra гэж нэрлэсэн олснууд 16mm тэй 50m тэй нь 1300$ той байсан. Тэгхээр бид Хятадаас авдаг олсоо аваад зөв угааж цэвэрлээд, зөв хадгалаад гамгүй хэргэлдэг нь жилдээ нэг солиод, гамтай хэргэлдэг нь 2 жилдээ нэг солиод байхад болхоом санагдсан. Манай баг олсыг маш гамтай хэрэглэх гэж хичээдэг, байнга угааж, зөв хадгалдаг. Гэхдээ нэг олсыг 2 жилээс дээш хэрэглээд дэмий гэдгийг зөвлөж байна.

No comments:

Post a Comment

RFC Russia - R1, R2, R3 ангилал ерөнхий онцлого

RFC RUSSIA- тэмцээн 4-н ангилалтай байдаг. R4 ангилал нь винчгүй таг сток машинууд уралдаад байдаг. R3 ангилал нь винчтэй, бага зэргийн сай...